Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
ЮНЕСКО 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарласан. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Номын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
3. Геннист бичигдсэн “Өнгөрсөн зүйлсийг дурсах нь” бол дэлхийн хамгийн урт ном юм. Бичвэрүүдээс гадна зайг нь оруулаад нийт 9,609,000 тэмдэгттэй аж. Эл номыг Франц гаралтай Марсель Пруст 1912 онд бичжээ.
5. МЭӨ 2100 онд эртний бичгийн хэлбэрүүдийн нэг дөрвөлжин үсгээр бичигдсэн “Гильгамешийн туульс”-ийг хамгийн анхны зохиолын ном гэж үздэг байна.
6. Геннисийн дээд амжилтын номд бичсэнээр хувийн хамгийн том цуглуулагч 1,5 сая номтой. Тэр бол АНУ-ын Индиана мужид амьдардаг Жон К.Бенхам.
7. Хэрэв та өдөрт 20 минутын хугацааг ном уншихад зарцуулдаг бол нэг жилийн турш 1,8 сая үг уншсан байх болно.
8. Орчин үеийн хүмүүст ном унших олон арга, боломж бий болжээ. Зөвхөн цаас бус цахим, аудио, онлайн хэлбэрээр ном уншиж, сонсож тэр бүү хэл үзэх боломжтой .
9. Тэртээ 1440 онд хэвлэх машиныг зохион бүтээж, өнөөгийн ном хэвлэлийн эх суурийг тавьсан Йоханнес Гутенбергт бид талархах хэрэгтэй юм.
Эх сурвалж: funkidslive