04 сарын 23, 2024
Соёлын биет өвтэй холбоотой 24 хэргийг шалгаж байна
Соёлын биет өвтэй холбоотой 24 хэргийг шалгаж байна

Прокурорын байгууллагаас 2024 оны нэгдүгээр улиралд соёлын биет өвтэй холбоотой 24 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ажиллалаа.

Тодруулбал:

  • Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан 2,
  • Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн 12,
  • Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэж гэмтээсэн, устгасан 6,
  • Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 17 хэрэгт хяналт тавьсан байна.

Үүнээс хоёр хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 21 хэрэг шалгагдаж байна.

Дээрх төрлийн гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Эх сурвалж: УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба