“Playtime”-д 21 улсын 50 гаруй хамтлаг оролцоно
Playtime 2024 наадамд өмнөх оноос хоёр дахин их буюу 21 улсын 50 гаруй хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн нийт 180 гаруй хүнтэй бие бүрэлдэхүүн оролцохоор болжээ. Дэлхийн нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид, зочдоор дамжуулан олон сая дагагчдад нь зөвхөн “Playtime” наадмыг бус Улаанбаатар хотын соёл урлагийг сурталчлахаар зорьж байгаа аж.
Энэ оны долоодугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд болох “Playtime” наадам 35,000-40,000 үзэгчид хүлээн авахаар тооцоолж байна.