"Ulaanbaatar Super Quest" 3×3 тэмцээнд "Zavkhan Sainscore" баг түрүүллээ
Сагсан бөмбөгийн "Ulaanbaatar Super Quest" 3×3 тэмцээн өнгөрсөн амралтын өдөр "UG arena”-д болж, Монгол, Япон, Солонгос болон Тайвань улсын шилдэг 12 баг өрсөлдсөн юм.
Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээний финалд Монголын "Sansar" болон "Zavkhan Sainscore" багууд үлдэж 21-16 гэсэн онооны харьцаатайгаар "Zavkhan Sainscore" баг түрүүлж Улаанбаатрын Их дуулгад оролцох эрх болон 10 мянган ам.долларын эзэд боллоо. Мөн шилдэг тамирчнаар тус багийн тоглогч М.Батбаяр тодорчээ.