Монгол Улсын их хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өнөөдрөөс хүлээн авч эхэллээ.
Мөрийн хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн гурван өдөр, дараах цагийн хуваарийн дагуу хүлээн авах юм байна.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. Харин бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлэх юм.
Мөрийн хөтөлбөрийг дараах байдлаар хүлээн авах аж.
Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд дүгнэлт гаргахад шаардагдах мэдээлэл мөн мөрийн хөтөлбөрийн 3 эх хувийг хэвлэмэл байдлаар болон хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр Үндэсний аудитын газар /Засгийн газрын IV байр 4 давхарт 401 тоот өрөөнд/ ажлын цагаар хүлээлгэн өгнө.
Эх сурвалж: Үндэсний аудитын газар