Үндэсний номын сангийн шинэ барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Номын сангийн шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэд болон эцэг эхчүүд, гэр бүлд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга гэдгийг онцолж байна.