324 иргэн гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ
Энэ нь өмнөх улирлаас 62 хүнээр өссөн үзүүлэлт аж. Зуучлагдсан иргэдийн 34 хувь нь 25-29, 2,5 хувь нь 40-44 насныхан байна. Тэдний 96,9 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгааг мэдээлэв.
Харин манай улсад гадаадын 102 улсын 8,1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр болон сайн дурын ажил хийх зорилгоор амьдарч байна. Тэдний 3,4 мянга нь Улаанбаатарт, 3,3 мянга нь төвийн бүсэд, 1,1 мянга нь зүүн бүсэд, 229 нь хангайн бүсэд, 140 нь баруун бүсэд ажиллаж, амьдардаг байна.