Дэлхийн элэгний өдөр: Тархины үйл ажиллагаа элэгнээс хамаардаг
Дэлхийн элэгний өдөр: Тархины үйл ажиллагаа элэгнээс хамаардаг

Гэрэл зургийн эх сурвалж: health.economictimes

Энэ өдөр хүний биеийн амин чухал эрхтэн элэгний тухай 12 чухал баримтыг хүргэж байна. 

Европын элэг судлалын нийгэмлэгээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 19-нийг “Дэлхийн элэгний өдөр” болгох шийдвэрийг 2010 онд гаргажээ. Энэ өдөр хүний биеийн амин чухал эрхтэн элэгний тухай 12 чухал баримтыг хүргэж байна. 

  1. Элэг бол хүний биеийн хамгийн том булчирхай бөгөөд хоёр дахь том эрхтэн юм. Насанд хүрсэн хүний элэг 1.3-1.6 кг жинтэй, улаан хүрэн өнгөтэй байдаг. Элэг нь цөсийг үйлдвэрлэдэг. Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задална.  
2. Элэг бол нөхөн төлжих чадвартай, бүрэн эдгэрч чаддаг цорын ганц эрхтэн. Хүний элэгний 25 хувь нь гэмтсэн ч хорт нөлөөг зогсоосон тохиолдолд эргээд бүрэн төлжих боломжтой байдаг аж.  

3. Элэг нь ус хуримтлуулж, хүний бие махбодын нүүрс усны солилцоог зохицуулдаг. Цусан дахь сахарын хэмжээг хянах үүрэг гүйцэтгэнэ. 

4. Тархины үйл ажиллагаа нь элэгнээс хамаардаг. Цусны сийвэн дэх глюкоз ба аммиакийн түвшинг элэг зохицуулна. Тиймээс тархи хэвийн ажиллахад элэгний үйл ажиллагаа асар чухал юм. 

5. Элэг бол витамин, эрдэс бодисыг хадгалагч. А, Д, Е, К болон В12 витамин,  төмөр, зэс зэрэг нь элгэнд хадгалагдаж байдаг. Мөн Д амин дэмийг идэвхтэй хэлбэрт шилжүүлэхэд тусалдаг эрхтэн. 

6. Элэг бол уураг үүсгэгч. Хүний бие өсөж, хөгжихөд уураг хэрэгтэй. Бидний идэж буй хоол хүнс нь бие махбодын хэрэгцээгээ хангахад хангалтгүй учраас элэг өөрөө уураг үүсгэдэг. Шарх, гэмтлийн үед цус алдалтыг бууруулахад шаардлагатай фермент, бодисууд хүртэл элэгнээс ялгардаг. 

7. Элэг эмийг хувиргагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүсийн хэрэглэж буй эмийг бие махбодид хэрэгтэй, тохиромжтой хэлбэрт шилжүүлэн хувиргах ажлыг элэг хийдэг. Түүнгүйгээр ямар ч сайн эм “идээд” биед нэмэр болохгүй юм. 

8. Эрдэмтдийн үзэж байгаагаар элэг 500 орчим төрлийн үүрэг гүйцэтгэдэг байна. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, вирус (гепатит В) нь элгийг гэмтээдэг. 

9. Элэг бол хоргүйжүүлэгч. Хүний хэрэглэсэн согтууруулах, мансууруулах зэрэг бүх төрлийн хортой, аюултай бодисыг хоргүйжүүлдэг. Бие махбод эдгээрийг элэггүйгээр боловсруулж чадахгүй. 

10. Цусыг дахин боловсруулагч. Ургийн хөгжлийн явцад элэг нь цус үүсгэдэг. Харин насанд хүрсэн хүний цусыг дахин боловсруулж байдаг. Цусан дахь шим тэжээлт бодисууд нь хангалтгүй үед  шаардлагатай бодис, витаминыг хэрхэн хадгалах, хэрэглэхийг зохицуулдаг. 

11. Элэг бол дааврын задралын гол цэг юм. Хэрэв элэгний үйл ажиллагаа саатвал бие организмын тэнцвэр алдагдаж, эрүүл мэндэд сөрөг үр дагаврууд илэрнэ. 

12. Элэг нь холестерины хэмжээг тодорхойлдог. Хэрэв элэг өөхлөг, үйл ажиллагаа нь удаашралтай бол LDL холестерол болон триглицеридын түвшин өндөрсөнө. 

Эх сурвалж: jagranjosh