МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Т.Төртогтох
“Scicon- 2024” буюу Science Conference 2024 шинжлэх ухаан сонирхогчдод зориулсан үйл ажиллагаа өнгөрсөн ням гарагт Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Т.Төртогтох “Сарыг хулгайлах төлөвлөгөө” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Өндөр хөгжилтэй улс орнууд саран дээр газардаж, тэнд хүн амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд хэрхэн өрсөлдөж буй талаар түүний танилцуулсан илтгэлээс хүргэж байна.