14244 хүүхэд мэндэлжээ
Улсын хэмжээнд 2024 оны эхний улирлын байдлаар 14147 эх амаржиж, 14244 хүүхэд мэндэлжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2202 буюу 13,5 хувиар, төрсөн хүүхэд 2208 буюу 13,4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсан байна. Харин 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Ховд, Увс, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0,2-1,1 хувиар илүү байгаа аж.