Гэрэл зургийн эх сурвалж: Соёлын яам
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн оны 10 дугаар сард БНФУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тус улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн дэглэгдэж, Версалийн Хааны ордны Дуурийн театрт Монгол Улсын Филармонийн морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаагаа толилуулсан. Тэгвэл энэ удаад Версалийн Хааны ордны Дуурийн театрын найрал хөгжимчид манай улсад анх удаагаа хүрэлцэн ирж, алдарт хөгжмийн зохиолч Антони Вавальди, Раму, Ламбэрт нарын бүтээлийг толилуулах гэж байна.
Монгол Улсын Соёлын яам, Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам, Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран зохион байгуулж буй энэ тоглолт нь хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, амжилттай урагшилж байгаагийн илрэл болж байна. Тоглолт дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.
Францын алдарт Версалийн Хааны ордны Дуурийн театрын найрал хөгжимчид Монгол улсад анх удаа айлчлан ирж, алдарт хөгжмийн зохиолч Антони Вивальди, Раму, Ламбэрт нарын бүтээлийг толилуулна. Барокко болон уянгын уран бүтээлээр мэргэшсэн тэргүүн зэргийн удирдаачид, хөгжимчдөөс бүрдсэн Версалийн Хааны ордны Дуурийн театр нь улирал бүр зуу гаруй бүтээлийг өөрийн хүндэт тайзнаа тоглодог нэр хүндтэй тоглолтоороо алдартай.
Эх сурвалж: Соёлын яам