Гэрэл зургийн эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо фэйсбүүк хуудас
Монголын Үндэсний бөхийн холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх" барилдааны шигшээ найман баг шалгарч үлдээд байгаа билээ. Өчигдөр Өвөрхангай болон Өмнөговь аймгийн баг барилдаж, Өвөрхангайн баг ялж, шөвгийн дөрвөн багт шалгарч үлджээ.
Харин Өмнөговь аймгийн багт улсын заан Ц.Одбаяр, улсын начин Ш.Дарханбат, улсын начин Э.Нямаа, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, аймгийн заан С.Доржпалам нар барилдаж нийт 11 давжээ.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр ажилласан байна.