01 сарын 11, 2024
Баярлалаа гэж хэлээрэй
Баярлалаа гэж хэлээрэй
Эерэг эрчим шингэсэн үг хэлсэн, хүлээж авсан хэн хэнд нь сайхан мэдрэмжийг өгөх болно. 

Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх талархлын өдөр жил бүрийн нэгдүгээр сарын 11-нд тохиодог. Сэтгэл судлаачид хүний талархах чадвар нь хүний сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, амьдралынхаа одоо буй цаг мөчүүдэд илүү анхаарлаа төвлөрүүлж, эргэн тойрныг сайн сайхнаар анзаарахад чухал дэм болдог гэж хэлдэг байна.

Тиймээс хэн нэгэнд баярлалаа, талархаж явдаг шүү гэж хэлэх гээд амжаагүй байгаа бол, хэрхэн илэрхийлэх вэ гэж бодож яваа бол энэ өдөр хэлээрэй. Эерэг эрчим шингэсэн үг хэлсэн, хүлээж авсан хэн хэнд нь сайхан мэдрэмжийг өгөх болно.