Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Хур тунадас:
Дөрөвдүгээр сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,
18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд баруунаас секундэд 7-12 метр.
Агаарын хэм:
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм дулаан,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 хэм хүйтэн, өдөртөө +4...+9 хэм,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 хэм, өдөртөө +15...+20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 хэм, өдөртөө +9...+14 хэм дулаан байна.