Төөрсөн, сураггүй болсон 21 иргэн, автомашин цасан суусан таван дуудлага бүртгэгджээ.
Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үүссэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сураггүй алга болсон иргэдийг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнө тус аймгийн Онцгой байдлын газарт Богд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Тарагт, Хужирт сумаас төөрсөн, сураггүй болсон 21 иргэн, автомашин цасан суусан таван дуудлага бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид, сумдын онцгой комиссынхон эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан алга болсон 21 иргэнийг эсэн мэнд олсон байна.
Иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.