Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөв, тавдугаар сард тохиолдож байна.
Онцгой байдлын байгууллагаас мэдээлснээр Хэнтий аймгийн Дадал, Төв аймгийн Баян-Өнжүүл, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймэрт 206,5 га талбай өртсөн гэдгийг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Иймд иргэд та бүхнийг ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.