Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Цаг уурын байгууллагаас өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэж мэдээллээ.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжилж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.