Зайсангийн замын хөдөлгөөний чигийг өөрчлөх талаар санал авч байна
Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалттай болгосныг цаашид үргэлжлүүлэх эсэх талаарх нээлттэй санал асуулгыг олон нийтээс авч байна.
Иргэд “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” тоот бичгийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-д гуравдугаар сарын 27-нд хүргүүлжээ. Учир нь тус зам Хан-Уул дүүргийн 11, 22-р хорооны 20 мянга байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон 1,000 гаруй аж ахуйн нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байна гэж мэдээлсэн.
Харин мэргэжилтнүүд тус замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд нь шилжүүлбэл оройн оргил ачааллын цагаар хотын төвөөс гарах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлнэ гэж тодорхойлжээ.
Учир нь Зайсан, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Дүнжингаравын зам зэрэгт ачаалал үүснэ. Мөн ХААИС-ийн уулзварын гэрлэн дохионы горим дөрвөн үетэй болж, хүлээлтийн хугацаа нэмэгдэхээс гадна зүүнээс баруун тийш чиглэх түгжрэлийн урт нэг цагт 5.3 км болно гэж үзэж байгаа юм.
Иргэн та https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтэрч, санал өгөх юм байна.