Гэрэл зургийн эх сурвалж: MGL sport
Киргизстаны Бишкек хотноо зохиогдож буй чөлөөт бөхийн “Азийн аварга" шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн З.Занабазар, Т.Тулга, Ц.Чинзориг, Э.Бямбадорж, Ө.Батзул нар өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 79кг-ийн жинд барилдаж буй олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж алтан медалийн төлөө Ираны бөх Мохаммед Ашгертай барилдаж 12:2-ын харьцаатайгаар ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Түүний хувьд эхний барилдаанаа Казахстаны Азамат Омырзхановтой барилдаж цэвэр ялж, 1/4 шигшээд Японы бөхийг 5:3 онооны харьцаатайгаар ялсан юм.