Зургийн эх сурвалж- Ravixxdesigns
Гадаадын 3836 иргэн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсад оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй байна. Тодруулбал ГИХГ-аас он гарснаас хойш гадаадын 11165 иргэнд визний зөвшөөрөл, 1924 иргэнд виз болон 11004 иргэнд цахим виз олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визний зөвшөөрөл олголт 3,1 хувь, виз олголт 42,4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 13,4 хувь, цахим виз олголт 5,9 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар