Орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 3.98 сая төгрөг байна
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсжээ. Тодруулбал шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.98 сая төгрөг бол хуучин орон сууцны үнэ 3.71 сая төгрөгөөр үнэлэгджээ. Мөн төвийн зургаан дүүргээс Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр дүнтэй байна.