Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрнэ
Харин нийт нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Мөн баруун аймгуудын баруун болон хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр бороо болон нойтон цас орж, цасан шуурга шуурна. Харин Ховдын төв, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрнэ.
Маргааш нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг малчид, тээвэрчдэд анхааруулж байна.
Эх сурвалж: УЦУОШГ