Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрийг хянаж, тав хоногийн дотор засаж ирүүлэх зөвлөмж өглөө.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хянаж урьдчилсан дүгнэлт гаргаад байна.
Төрийн аудитын байгууллага хүлээн авсан мөрийн хөтөлбөрүүдийг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж үзэхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.9-д нам эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилган ирүүлж дахин дүгнэлт гаргуулах бөгөөд хэрэв ирүүлээгүй тохиолдолд нийцээгүй дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
2024 оны 4-р сарын 10-ны өдрийн дотор нам, эвслүүд урьдчилсан дүгнэлтээ хүлээн авч, 4-р сарын 12-17-ны өдрүүдэд хуулийн шаардлагад нийцүүлсэн засвар өөрчлөлтөө хийгээд Үндэсний аудитын газарт ирүүлнэ. Үндэсний аудитын газар 4-р сарын 26-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг хүргүүлэх юм байна.