Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг байгуулжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийн амь насаг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж ажиллахаар болжээ.
Сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гурван шатны шүүхээс 20 жилийн хорих ял оноосон бөгөөд тэд таван жил хоригдоод суллагдсан байдаг. Улсын Дээд шүүхээс тэднийг уг гэмт хэргийг үйлдээгүй буюу хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээн үзсэн юм.