ЗГ-ын хуралдаанаар газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргахаар шийдвэрлэв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргахаар шийдвэрлэв.
Тус тогтоолоор хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох асуудлыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлэхийг салбарын сайдад даалгажээ. Мөн тухайн жилийн улаанбуудайн өртгийн судалгаанд үндэслэн стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн жишиг үнийг жил бүрийн дөрөвдүгээр сард зарлах. “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-д нийлүүлэх улаанбуудайн бодит үнийг наймдугаар сард багтаан тооцож байхыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бордоо худалдан авсан үнийн дүнгийн 30 хүртэл хувиар, 2024 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлэлээ.