3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг Сингапурт болсон ААШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.
Тэдний улс орныхоо нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж холбогдох журмын дагуу урамшуулах аж. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.
Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг энэ сарын эхээр Сингапурт болсон ААШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн юм.