Онцгой байдлын байгууллагаас Ой, хээрийн түймрийн эрсдэл, аюулын үнэлгээ хийжээ.
Онцгой байдлын байгууллагаас Ой, хээрийн түймрийн эрсдэл, аюулын үнэлгээ хийжээ. Үүгээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр, Булган, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар эрсдэл ихтэй гарсан байна.
Ой хээрийн түймэр ихэнхдээ хүний буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдсэн байдаг. Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,
Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.