04 сарын 10, 2024
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжил
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжил

Уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар өнөөдөр, маргааш бороо, нойтон цас орно.

13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар өнөөдөр, маргааш бороо, нойтон цас орно. Мөн энэ сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 11-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Түүнчлэн 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ гэж мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэв.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжилж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.