Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргажээ.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдрийн 20 цаг 14 минутад "Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах автозамын найм дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон юм.
Ингээд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, гарч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.