Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа нар өрсөлдөнө.
Бразил улсын Рио де Жанейро хотод 4-р сарын 10-20-нд болох буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох дэлхийн цомын тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор нийт 12 тамирчин цэц сорино.
Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөх юм байна.
Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл Бээжингийн олимпын наадмаас 16 жилийн дараа болох гэж буй энэ жилийн олимпын наадамд оролцох эрхээ О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар аваад байна.