Гэрэл зургийн эх сурвалж: mynbc5.com
Нар бүтэн хиртэх үзэгдэл өнөөдөр Хойд Америкт ажиглагдах бөгөөд гол зурвас нь Мексик, Канад, АНУ-ыг дайран өнгөрнө.
Хиртэлт Номхон далайгаас эхэлж Күүкийн арлуудын нэг Пенриний оршин суугчдад хамгийн түрүүнд ажиглагдах юм байна. Дараа нь нарыг бүрхсэн сарны сүүдэр далай дээгүүр 2500 гаруй км/ц-ийн хурдтай өнгөрч, орон нутгийн цагаар 11:07 цагт Мексикийн эргээр, 20 минутын дараа Мексик, АНУ-ын хилээр өнгөрөх ажээ.
Нар бүтэн хиртэх үзэгдэл олон удаа тохиодоггүй. Дараагийн бүтэн хиртэлт 2026 онд болох хэдий ч Атлантын далайд илүү тод ажиглагдана гэж судлаачид тооцоолжээ.
Дэлхий, нар, сар гурав нэг шугам дээр байрлах үед нар хиртэх үзэгдэл тохиодог юм. Нар хиртэх үзэгдлийг зөвхөн тусгай, маш бараан шилээр эсвэл тусгай төхөөрөмжөөр харахыг зөвлөдөг.
Эх сурвалж: BBC