Эх сурвалж: pexels, Никита
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас:
Дөрөвдүгээр сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр,
10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр,
12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 хэм хүйтэн, өдөртөө +2...+7 хэм дулаан,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм,
Говийн бүс нутгаар шөнөдөө +3...+8 хэм, өдөртөө +18...+23 хэм, бусад нутгаар шөнөдөө -2...+3 хэм, өдөртөө +11...+16 хэм дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.