04 сарын 08, 2024
Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нарын 12 боксчин олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нарын 12 боксчин олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Монгол Улсын 12 боксчин олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөнө.

Дараах 12 тамирчин олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Парис-2024 олимпын эрх олгох сүүлийн тэмцээн ирэх сарын 23-нд Тайландын Бангкок хотноо болно. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдыг тодруулах сорилго тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Дараах 12 тамирчин олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Эрэгтэйчүүд

51 кг - Г.Ган-Эрдэнэ

57 кг - Х.Энх-Амар

63.5 кг -  Э.Цэндбаатар

71 кг - О.Бямба-Эрдэнэ

80 кг - Г.Далай

92 кг - Н.Отгонбат       

+92 кг - Х.Бекнур

Эмэгтэйчүүд

54 кг - М.Энхжаргал

57 кг - Т.Болортуул

60 кг - М.Намуун

66 кг - Г.Бадмаараг

75 кг - Э.Эрдэнэтуяа