Боршоо боомт ухаалаг хяналтын систем, рентген, тоног төхөөрөмж, лабораторитой болжээ.
Засгийн газраас боомтын сэргэлтийн хүрээнд дэд бүтцийг хөгжүүлэн ачаа, зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэхэд анхаарал хандуулж байна.
Өнгөрөгч сард Замын-Үүдийн боомт олон улсын стандартад нийцэн шинэчлэгдэж, 24 цагаар ажилладаг болсон. Тэгвэл баруун бүсийн буюу Увс аймаг дахь Боршоо боомтыг ухаалаг хяналтын систем, рентген, тоног төхөөрөмж, лабораторитой болгож бүрэн шинэчилжээ.
Ингэснээр тус боомтын суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдсэн байна.