Сургалтад хамрагдаж буй хүүхдүүд, Төгрөг сум, 2024.04.03
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын хүүхэд, залуус “Тонж манлай – 21” төслийн сургалтад хамрагдаж үндэсний бөхийн болон морины цол, гийнгоо, марзай дуудаж сурчээ. Ирэх долоодугаар сард тэмдэглэх түүхт 100 жилийн ойдоо зориулан эл сургалтыг зохион байгуулсан байна.
Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монгол наадмын үндэсний бөхийн цол дуудах, хурдан морь цоллох, гийнгоо, марзай аялгуулах зэрэг нь манай үндэстний уламжлалт биет бус өв билээ.
Энэхүү аман өвийг зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэх сургалтыг ерөөлч, уртын дуучин, улсын морь, бөх цоллооч Б.Цэрэндагва удирдан явуулдаг юм. Тэрбээр “Тонж манлай -21” төслийнхөө хүрээнд монгол орны аймаг, сумдад очиж энэхүү сургалтаа явуулсаар иржээ.
Сургалтад хамрагдаж буй хүүхэд, залуус, Төгрөг сум, 2024.04.03
Сургалтын үеэр, Төгрөг сум, 2024.04.03
Сургалтын үеэр, Төгрөг сум, 2024.04.03
Сургалтын үеэр, Төгрөг сум, 2024.04.03