Бага ангийн сурагчдад SТЕМ-ийн сургалтууд орох болсон талаар БШУЯ-наас мэдээллээ.
Сургуулийн өмнөх боловсролын суралцагчид болон бага ангийн сурагчдыг компьютер, шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн математик буюу SТЕМ сургалтад хамруулах болсон талаар БШУЯ-наас мэдээллээ.
Сургалтыг хэрэгжүүлэхэд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Непко Кидс ХХК, Монголын STEM Боловсролын Академи, Code.org, Scratch Foundation байгууллагуудын албан ёсны төлөөлөгч Кодеркаб ХХК, Японы Artec компанийн Монгол дахь салбар зэрэг байгууллага төр, хувийн хэвшлийн сургуулиуд хамтарч ажиллах юм байна.