01 сарын 10, 2024
Цасанд суусан 44 машиныг татан гаргалаа
Цасанд суусан 44 машиныг татан гаргалаа

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өчигдөр Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт 8 удаагийн тохиолдол бүртгэгдсэний дагуу ажиллаж, нийт 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг хангасан байна. Он гарснаас хойш цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргасан. Иймээс иргэдийг орон нутгийн замд анхаарал болгоомжтой, аюул эрсдэлээ тооцоолж явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

Эх сурвалж: ОБЕГ