3x3 үндэсний шигшээ багийн тамирчдад талархал илэрхийлэв.
“FIBA 3х3”-аас хүрэл медаль хүртсэн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ.
Сингапур улсад болсон “FIBA 3х3” тэмцээнээс Монголын сагсан бөмбөгийн 3х3 баг тамирчид хос хүрэл медаль хүртсэн билээ.
Ерөнхийлөгч шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүссэн байна. Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл 3х3 төрөлд Монголын шигшээ баг Ази тивдээ жишиг тогтоож, хүлээн зөвшөөрөгдөж чадсан болохыг энэ үеэр онцолжээ.
Шигшээ багийн тамирчид Хонг Конгт энэ сарын 12-14-нд болох олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцох аж.