"Цагаан алт" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ноолуурын салбарын борлуулалтын орлого 4-5 дахин өснө гэж тооцоолжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Best shoes”, “Мон-Ирээдүй” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хөдөлгөөний хүрээнд 2022 онд 14 тэрбум гаруй төгрөгөөр түүхий эд, туслах материал худалдан авч, 1,2 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн татвар төлжээ.
Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг ахиулхаар “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлхээр болсон байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ноолуурын салбарын борлуулалтын орлого 4-5 дахин, арьс шир, нэхийнх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.