ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламж барих асуудлыг хэлэлцжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг хэлэлцжээ.
Ажлын хэсгийг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллах бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэхээр зохион байгуулжээ. Тэд хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулах үүрэг хүлээсэн байна.