Сүмбэр боомт дөрөвдүгээр сарын 4, 5 буюу хоёр өдөр амарна.
Монгол Улсын зарим авто замын боомт маргааш ажиллахгүй гэдэг мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас өгөв. Учир нь маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-нд БНХАУ-ын “Ханш нээх баяр” болж бүх нийтийн амралтын өдөр тохиож буй юм байна.
Тухайн өдөр тус улстай хиллэдэг Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Хавирга авто замын боомт түр ажиллахгүй. Мөн Сүмбэр боомт дөрөвдүгээр сарын 4, 5 буюу хоёр өдөр амрах юм байна.
Харин Булган авто замын боомт болон Зам-Үүдийн төмөр замын боомт ердийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.