Гэрэл зургийн эх сурвалж: Nikita Belokhonov, pexels
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас:
Дөрөвдүгээр сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,
6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи
Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Дорнод-Монголын тал нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 хэм, өдөртөө +4...-1 хэм,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө +4...+9 хэм,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 хэм, өдөртөө +14...+19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан байна. 6-7-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.