Хаваржилтын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ
Энэ сарын нэгний байдлаар нийт нутгийн 70 хувийнх нь цас хайлж, одоогоор үлдсэн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж, харин шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.
Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат:
Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх, газрын зөвшөөрөлгүй буусан 388 өрх байна. Эдгээр айлд нүүх шаардлага хүргүүлсэн.
Түүнчлэн иргэд шар усны үерийн хор уршгийн талаар ойлголттой байж, эрүүл мэнд эд хөрөнгөө хамгаалахын тулд хариуцлагатай байх шаардлагатайг албаныхан анхаарууллаа.
Одоогоор 21 аймагт жирэмсэн эх 2556, 0-5 насны хүүхэд 29 мянга, өндөр настан 28 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг суурь өвчтэй 31 мянга орчим малчин иргэд бий. Тиймээс малчин өрхийн гишүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх резидент эмч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа аж.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар