Хүүхдийн галт тэрэгний аяллын тасалбар 4000-5000 төгрөг.
Дархан-Уул аймагт монголын анхны “Хүүхдийн төмөр зам” байгуулж, хүүхдүүдэд галт тэргээр аялж, төмөр замын үйл ажиллагаатай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна.
Хүүхдийн галт тэрэг долоо хоногийн даваа, мягмар гаргаас бусад бүх өдөр 11:00-18:00 цагийн хооронд аялж, зорчигчдоо төмөр замын үйл ажиллагаатай танилцуулах юм байна. Тасалбарын үнийн хувьд, том хүнд 5000, хүүхдэд 4000 төгрөгөөр үйлчилнэ гэжээ. Хүүхдийн галт тэрэг 2,3 км замыг туулан аялах хугацаанд зорчигчид “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнтэй танилцахын сацуу хөгжөөнт тэмцээн, дууны уралдаан зэрэг тусгай хөтөлбөрт хамрагддаг юм байна.