Дэлхийн хамгийн үнэтэй 10 сүрчиг - 2024
Дэлхийн хамгийн үнэтэй 10 сүрчиг - 2024

Гэрэл зургийн эх сурвалж: pexels

Маш их хөдөлмөр, хөрөнгө зарцуулж бүтээсэн энэ үнэртэн зах зээл дээр сая доллар хүрч үнэлэгддэг байна.

Сайхан үнэр загварлаг байдлыг бий болгоод зогсохгүй тухайн хүний зан чанарыг илтгэдэг гэдэг. Сүрчгийн үнэд түүхий эд материалын чанар, брэнд болон гоёл чимэглэл зэрэг нь нөлөөлдөг аж. Тэгвэл 2024 оны хамгийн үнэтэй 10 сүрчгийг танилцуулсныг хүргэж байна.

  1. “JAR” сүрчиг - 765 доллар

10 

Америкийн үнэт эдлэлийн худалдаачин Жозеф Артур Розентал өвөрмөц үнэртнээрээ алдартай JAR компанийг Парист үүсгэн байгуулж байжээ. Тэрбээр нэрийн эхний үсгүүдийнхээ товчлолоор брэндээ нэрлэсэн байна.  

  1. “Joy” сүрчиг - 850 доллар

9

Joy-г Францын нэрт загвар зохион бүтээгч Жан Пату бүтээжээ. 2000 онд “Fragrance Foundation FiFi Awards”-аас "Зууны үнэртэн"-ээр нэрлэгдэж байсан юм.

  1. “Caron Poivre” сүрчиг– 1000 доллар

8

Зуу гаруй жилийн түүхтэй Францын хамгийн эртний сүрчиг үйлдвэрлэгч компаниудын нэг “Parfums Caron”-ийн бүтээл. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Фелиси Ванпуле үнэртний бизнес эрхэлдэг ажлын хамтрагч Эрнест Далтроффын хамт гаргажээ. Caron Poivre нь аль ч хүйсийн хүмүүст тохирсон үнэртэн.

  1. “Hermes 24 Faubourg” сүрчиг -1500 доллар

7 

“Hermes 24 Faubourg”-г Францын тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгч Hermès International S.A үйлдвэрлэдэг. Тус брэнд нь сүрчгээс гадна гоёмсог арьсан цүнх, үнэтэй цаг, гоёл чимэглэлийг бүтээдгээрээ дэлхийд алдартай. 

  1. Clive Christian No.1 - 2,150 доллар

6 

Clive Christian No.1 сүрчиг 2001 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан сонголттойгоор анх худалдаанд гарчээ. Хүзүүг нь 24 сорьцын алтаар бүрж, гар аргаар хийсэн болор лонхонд савлаж, худалдаалдаг байна.

  1. “N°5 Chanel Grand” сүрчиг - 4200 доллар

5 

Эмэгтэйлэг байдлын илэрхийлэл болсон сүрчиг. Дээд зэрэглэлийн үнэртэн бүтээхийг хүссэн Коко Шанелийн гайхалтай бүтээлүүдийн нэг бол 1921 онд үйлдвэрлэгдсэн “N°5 Chanel Grand” гэдгийг дэлхий дахинаа мэднэ.   

4. “Baccarat Les Larmes Sacree de Thebes” сүрчиг - 6800 доллар

4 

1764 онд үүсгэн байгуулагдсан, өндөр чанарын болороороо алдартай Baccarat компани үнэртэний салбарт 1990-ээд онд орж ирсэн. Үр дүнд нь пирамид хэлбэрийн лонхтой, гараар урласан гоёмсог болор тагтай сүрчиг дэлхийн хамгийн үнэтэй үнэртнүүдийн нэг болжээ.

3. “Clive Christian No. 1 Imperial Majesty” сүрчиг - 12,722 доллар

3 

Британийн алдарт үнэртэн үйлдвэрлэгч Рожа Давын бүтээл. 2024 оны дэлхийн хамгийн үнэтэй үнэртэй усны жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

  1. “DKNY Golden Delicious” сүрчиг - 1 сая доллар

2 

Мэргэшсэн үнэртний баг зөвхөн энэ үнэрийг гаргаж авахын тулд нэг хүн 1500-аас илүү цагийг зарцуулсан гэдэг. Маш их хөдөлмөр, хөрөнгө зарцуулж бүтээсэн энэ үнэртэн зах зээл дээр сая доллар хүрч үнэлэгддэг байна.

  1. “Shumukh” сүрчиг – 1.29 сая доллар

1 

Шумух нь Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн сүрчиг. Үнэртний мастер, Nabeel Perfumes группийн үүсгэн байгуулагч Асгар Адам Али-н үйлдвэрлэсэн эл үнэртний орц, найрлагын бүрэн мэдээлэл олон нийтэд зарлагдаагүй юм. Энэ сүрчгийн үнэр хүний арьсан дээр 12 цаг гаруй, хувцас нэхмэл эдлэлд 30 хоног хадгалагдаж байдаг гэнэ.

Эх сурвалж: netizensreport.com