Боомтын ачаа тээвэр дөрөвдүгээр сарын 1-ээс есдүгээр сарын 30-ныг хүртэл 24 цагийн горимоор ажиллана.
Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр 24 цагаар ажиллах нөхцөл боломж бүрдсэн.
Тэгвэл Замын-Үүд – Эрээнийн авто замын боомтын ачаа тээвэр өнөөдрөөс 24 цагийн горимоор ажиллаж эхэллээ. Тус боомтын ачаа тээврийг дөрөвдүгээр сарын 1-ээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар зохицуулсан.
Замын-Үүд – Эрээн боомт олон улсын жишигт нийцсэнээр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгдсэн юм.