Дөрөвдүгээр сарын 1-нийг “Тэнэгүүдийн өдөр” гэж нэрлэдэг.
Дэлхийн олон улсад дөрөвдүгээр сарын 1-нийг “Тэнэгүүдийн өдөр” гэж нэрлээд хүмүүс биесээ хуурч, тоглоом шоглоом болгон инээж, инээлгэдэг заншил тогтоод олон зуун жил өнгөрчээ.
Энэ өдрийг анх хэзээнээс тэмдэглэж ирсэн нь одоог хүртэл тодорхойгүй бөгөөд янз бүрийн таамаглал байдаг. Тухайлбал, 1564 онд Франц улс Грегорын тоололд шилжсэн боловч зарим хүн хуучин тооллоороо буюу дөрөвдүгээр сарын 1-нд шинэ он тэмдэглэдэг байснаас үүдэлтэй гэдгийг европчууд ихэвчлэн жишээлдэг.
Харин монголчууд “Инээдмийн баяр өдөр” гэж нэрлэн тэмдэглэсээр 30 гаруй жил өнгөрчээ.
Эх сурвалж: prnewsonline, wikipedia, britannicca