Үерийн эрсдэлт бүсэд оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.
Онцгой байдлын ерөнхий газар болон бусад мэргэжлийн байгууллагаас хамтран боловсруулсан шар усны үеэрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх найман зөвлөмжийг хүргэж байна.
2. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад үерийн үед ажиллах хөдөлмөр хамгааллын хувцас, бохир сорох төхөөрөмжүүд, бусад гамшгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
3. Иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх, сануулах, мэдээ мэдээллийг хүргэх ажилд сайн дурын хэсэг бүлэг, мэргэжлийн ангиудын нөөц бололцоог дайчлах, урамшуулалт эргүүл гаргах ажлыг зохион байгуулах,
5. Үерийн эрсдэлтэй бүсэд оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,
6. Үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг даатгалд хамрагдах талаар мэдээлэл түгээх, сурталчлах,
7. Үерийн хамгаалалтын байгууламжуудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж, шар усны үерийн эрсдэл учирч болзошгүй цэгүүдийг тогтоох, үерийн далан, суваг, шуудууг цэвэрлэх, чөлөөлөх, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулах,
8. Голын гольдрил, шар усны болон үерийн эрсдэл бүхий газар дахь цахилгаан дамжуулах агаарын шугамуудын тулгууруудын ашиглалтыг цахилгаан түгээх мэргэжлийн байгууллагаар үзлэг шалгалт хийлгэх, ашиглагдахаа байсан тулгууруудыг зайлуулж үерийн усны аюулын үед эрсдэл дагуулахаар байрлалтай тулгууруудыг хүчитгэх боломжтой бол голын гольдрилоос гаргаж шилжүүлэхийг зөвлөж байна.