Хээрийн түймрийг урд шөнө 00:05 цагт бүрэн унтрааж аюулгүй болгосон байна.
Дорнод аймгийн Матад сумын нутаг Давст ухаа гэдэг газарт гарсан хээрийн түймрийг урд шөнө 00:05 цагт бүрэн унтрааж аюулгүй болгосон байна.
Хээрийн түймрийн дуудлага өчигдөр буюу энэ сарын 29-ний 17:20 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19 дүгээр талбайн ажилнууд болон нутгийн иргэд ажиллаж түймрийг унтраасан байна.