Виктор Вембаньяма NBA-ийн түүхэнд шинэ тоглогчийн ур чадвараараа өндөр үнэлгээ авлаа.
“Харь гарагийн” хүн гэгддэг Виктор Вембаньяма NBA-ийн өнөөдрийн тоглолтод 40 оноо авч, 20 самбар, таван дамжуулалт хийсэн “Spurs” багийн түүхэн дэх анхны тоглогч боллоо. Ийм үзүүлэлтийг 30 гаруй жилийн өмнө Шакил О’нил гүйцэтгэсэн байдаг аж. Ийнхүү Виктор Вембаньяма NBA-ийн түүхэнд шинэ тоглогчийн ур чадвараараа өндөр үнэлгээ авлаа.
Тэрбээр тоглолтын дараа эл үр дүн, ялалтыг авхад үзэгчдийн дэмжлэг асар их байсныг дурдаад, 70 дахь тоглолт болж байгаа ч энэ газрыг орой бүр дүүрэн байхыг харах гайхалтай байна гэж хэлсэн юм.
Эх сурвалж: cbssports